Монгол болон Япон улсын ахлах сургууль, коосэн, их дээд сургуулийн оюутнуудын дижитал шилжилт,
бизнес сэтгэлгээг дэмжих “DXCUP2024-winter” тэмцээн Z.com ASA Arena-д зохион байгуулагдлаа.

Хэзээ:2024 оны 12 сарын 7 өдөр(хагас сайн)
Хаана: Z.com ASA Arena(Улаанбаатар хот)
“DXCUP” тэмцээн нь Монголын цахим шилжилт болон ICT, дижитал инженерчлэлийн салбарт сонирхолтой залуус үеийнхэн оролцох боломжтой ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон Цахим шилжилтийг дэмжих холбоо НҮТББ (DX Mongolia NGO) хамтран зохион байгуулдаг тэмцээн юм. Энэхүү тэмцээнд ахлах сургууль, мэргэжлийн сургууль, коосэн сургууль, мэргэжлийн академи болон их сургуулийн бакалаврын түвшний оюутнууд зэрэг оролцох хүсэлтэй 21 хүртэлх насны бүх хүмүүс оролцох боломжтой бүтээлийн бизнес загвараар өрсөлдөх тэмцээн юм. Монгол Япон улсын оролцогчид Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлыг технологи ашиглан шийдвэрлэх шийдвэрлэх бүтээгдэхүүнийг бүтээн тэрхүү бүтээгдэхүүнээ борлуулах
бизнесийн төлөвлөгөө гарган өрсөлдөх юм. 4 дөх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд 62 баг санаагаа ирүүлснээс монголын 14 баг, японы 3 баг сүүлийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон. Сүүлийн шатанд өрсөлдөх багууд нь хамтрагч, дэмжигч байгууллагуудаас менторинг зөвлөгөөний тусламжтай 2 сарын хугацаанд бүтээгдэхүүний прототип болон хөгжүүлэлтээ хийн,
мэргэжилтнүүдийн онлайн тусгай семинарт оролцон бизнес загвар гаргах арга болон илтгэл тавих чадвараа сайжруулж сүүлийн шатанд оролцох бэлтгэлээ хангасан. “DXCUP 2024-winter” тэмцээний сүүлийн шат нь 12 сарын 7-ны өдөр Z.com ASA Arena зохион байгуулагдсан бөгөөд бүх багуудын илтгэл маш сайн байсан тул нийт 5 багт шагнал гардуулах төлөвлөгөөгөө өөрчлөн нийт 7 багт шагнал олгосон.
 GMO шагнал (Спонсор байгууллагын нэрэмжит шагнал):
Problem solving(Үндэсний Батлах Хамгаалахын Их Сургууль)
 1-р байр:Ger team(ШУТИС-МХТС)
 2-р байр:CureAI Solutions(Шинэ Монгол Технологийн Дээд сургууль)
 3-р байр:AERW(Хоккайдогийн их сургууль)
 Mobicom шагнал (Спонсор байгууллагын нэрэмжит шагнал):
Team Anvjin(ШУТИС-МХТС)
 НБИГ-ын нэрэмжит шагнал:Psychic Worms(ШУТИС-МХТС)
 НБИГ-ын нэрэмжит шагнал:New AI(Шинэ Монгол технологийн коллеж)
Тэмцээний нийт шагналын сан 12 сая төгрөгийг 1-3-р байрт орсон багт, НБИГ-ын нэрэмжит шагнал “Innovation HUB-н ашиглах эрх”, Мобиком группийн нэрэмжит шагнал “M-Office ашиглах эрх”, GMO нэрэмжит шагнал “Токоигоор аялах эрх” гэсэн шагналуудыг тус тус гардуулан өгсөн билээ. Тэмцээний дараа зохион байгуулагдсан хөнгөн хүлээн авалтын үеэр хоёр улсын оюутан залуус танилцан, хамтдаа дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн хамтдаа шийдвэрлэж болох талаар орой болсноос үл харгалзалгүй
яриа өрнүүлсэн юм.

Z.com ASA Arenaにて、日本とモンゴルの高専生や大学生等を対象としたDXビジネスコンテスト「DXCUP2024-winter」

日付:2024年12月7日(土)

場所: Z.com ASA Arena(ウランバートル市)

「DXCUP」は、モンゴルにおけるDXの活性化とICT・デジタルエンジニアリング人材の育成を目的として、JICAとDX Mongoliaが共催する、高等学校・専門学校・専門のアカデミー・大学の学生を対象とした国際ビジネスモデル開発コンテストです。モンゴルと日本の学生たちは、モンゴルの社会問題を解決するためにデジタル技術を活用してビジネスを創造に挑戦しました。

第4回目の開催となる今回は、62チームがアイデアを提出され、モンゴルから14チーム、日本から3チームが決勝ラウンドへの出場を決めました。決勝出場チームは、主催・後援企業のメンターサポートを受けながら2か月間プロトタイプを開発・試作し、特別講師によるオンラインセミナーに参加してビジネスモデルの構築やプレゼンテーションの腕を磨き、決勝への準備を進めていました。

「DXCUP 2024-winter」決勝ラウンドは、12月7日(土) にZ.com ASA Arenaで開催されました。どのチームも素晴らしいプレゼンばかりであり、当初の予定を変更し、合計7チームに以下の賞をお送りしました。

  • GMO賞:Problem solving(防衛国立大学)
  • 1位:Ger team(科学技術国立大学所属‐情報通信学部)
  • 2位:CureAI Solutions(新モンゴル私立大学)
  • 3位:AERW(北海道大学)
  • Mobicom賞:Team Anvjin(科学技術国立大学所属‐情報通信学部)
  • HUB賞(1チーム目):Psychic Worms(科学技術国立大学所属‐情報通信学部)
  • HUB賞(2チーム目):New AI(新モンゴル高専)

3位〜1位のチームには総額1200万トゥグルグの賞金を、HUB賞に選ばれた2チームにはInnovation HUBを利用できる権利を、Mobicom賞受賞チームにはMオフィスを利用できる権利を、GMO賞受賞チームには日本視察ツアー券を、それぞれ提供しました。プレゼンテーション審査終了後の交流会では、両国の学生が手を取り合い、世界の課題を一緒に解決するために何ができるか夜遅くまで議論が続きました。