Монгол болон Япон улсын ахлах сургууль, коосэн, их дээд сургуулийн оюутнуудын дижитал шилжилт,
бизнес сэтгэлгээг дэмжих “DXCUP2024-winter” тэмцээн Z.com ASA Arena-д зохион байгуулагдлаа.
Хэзээ:2024 оны 12 сарын 7 өдөр(хагас сайн)
Хаана: Z.com ASA Arena(Улаанбаатар хот)
“DXCUP” тэмцээн нь Монголын цахим шилжилт болон ICT, дижитал инженерчлэлийн салбарт сонирхолтой залуус үеийнхэн оролцох боломжтой ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон Цахим шилжилтийг дэмжих холбоо НҮТББ (DX Mongolia NGO) хамтран зохион байгуулдаг тэмцээн юм. Энэхүү тэмцээнд ахлах сургууль, мэргэжлийн сургууль, коосэн сургууль, мэргэжлийн академи болон их сургуулийн бакалаврын түвшний оюутнууд зэрэг оролцох хүсэлтэй 21 хүртэлх насны бүх хүмүүс оролцох боломжтой бүтээлийн бизнес загвараар өрсөлдөх тэмцээн юм. Монгол Япон улсын оролцогчид Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлыг технологи ашиглан шийдвэрлэх шийдвэрлэх бүтээгдэхүүнийг бүтээн тэрхүү бүтээгдэхүүнээ борлуулах
бизнесийн төлөвлөгөө гарган өрсөлдөх юм. 4 дөх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд 62 баг санаагаа ирүүлснээс монголын 14 баг, японы 3 баг сүүлийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон. Сүүлийн шатанд өрсөлдөх багууд нь хамтрагч, дэмжигч байгууллагуудаас менторинг зөвлөгөөний тусламжтай 2 сарын хугацаанд бүтээгдэхүүний прототип болон хөгжүүлэлтээ хийн,
мэргэжилтнүүдийн онлайн тусгай семинарт оролцон бизнес загвар гаргах арга болон илтгэл тавих чадвараа сайжруулж сүүлийн шатанд оролцох бэлтгэлээ хангасан. “DXCUP 2024-winter” тэмцээний сүүлийн шат нь 12 сарын 7-ны өдөр Z.com ASA Arena зохион байгуулагдсан бөгөөд бүх багуудын илтгэл маш сайн байсан тул нийт 5 багт шагнал гардуулах төлөвлөгөөгөө өөрчлөн нийт 7 багт шагнал олгосон.
GMO шагнал (Спонсор байгууллагын нэрэмжит шагнал):
Problem solving(Үндэсний Батлах Хамгаалахын Их Сургууль)
1-р байр:Ger team(ШУТИС-МХТС)
2-р байр:CureAI Solutions(Шинэ Монгол Технологийн Дээд сургууль)
3-р байр:AERW(Хоккайдогийн их сургууль)
Mobicom шагнал (Спонсор байгууллагын нэрэмжит шагнал):
Team Anvjin(ШУТИС-МХТС)
НБИГ-ын нэрэмжит шагнал:Psychic Worms(ШУТИС-МХТС)
НБИГ-ын нэрэмжит шагнал:New AI(Шинэ Монгол технологийн коллеж)
Тэмцээний нийт шагналын сан 12 сая төгрөгийг 1-3-р байрт орсон багт, НБИГ-ын нэрэмжит шагнал “Innovation HUB-н ашиглах эрх”, Мобиком группийн нэрэмжит шагнал “M-Office ашиглах эрх”, GMO нэрэмжит шагнал “Токоигоор аялах эрх” гэсэн шагналуудыг тус тус гардуулан өгсөн билээ. Тэмцээний дараа зохион байгуулагдсан хөнгөн хүлээн авалтын үеэр хоёр улсын оюутан залуус танилцан, хамтдаа дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн хамтдаа шийдвэрлэж болох талаар орой болсноос үл харгалзалгүй
яриа өрнүүлсэн юм.
Тэмцээний талаар:
Тэмцээний нэр | DXCUP 2024-winter |
Зорилго | Монгол болон Японы цахим шилжилт, ICT, дижитал салбарын хүний нөөцийн хөгжүүлэх. |
Зохион байгуулагч | БЯ, ЦХИХХЯ, НБИГ, ЖАЙКА, DX Mongolia, ШУТСан |
Дэмжигч байгууллага | Японы гүний сургалтын нийгэмлэг, Smart Contract Mongolia ХХК, Expotential Zaisan Partners, Tsoilogsod |
Хамтран зохион байгуулагч | Платиниум спонсор:Z.com by GMO Алтан спонсор:Nasha Tech LLC Мөнгөн спонсор: Tab Solutions Co.,Ltd, Nihon Koei LLC, MobiCom Corporation LLC Хүрэл спонсор:USP Mongolia LLC, KITE Accelerator LLC, Binary System LLC、AND Global LLC |
Хамрагдах хүрээ | Ахлах сургууль, Коосэн технологийн коллеж, их, дээд сургууль, мэргэжлийн академийн 21 нас хүртэлх суралцагч (*Их сургуулийн магистр, докторийн суралцагч оролцох боломжгүй) |
Хуваарь | ・2024 он 9 сарын 2 өдөр~10 сарын 2 өдөр:Тэмцээний бүртгэл ・2024 он 10 сарын 2 өдөр~10 сарын 9 өдөр:Сүүлийн шатанд оролцох 17 багийг шалгаруулах ・2024 он 10 сарын 9 өдөр~12 сарын 6 өдөр:Прототип болон бизнес загвар гаргах (Нийт 3 удаагийн тусгай семинар болон баг тус бүрийн ментортой хийх уулзалтууд) ・2024 он 12 сарын 7 өдөр:Сүүлийн шатны тэмцээн |
Шагналын сан болон спонсор байгууллагын нэрэмжит шагнал | ・GMO нэрэмжит шагнал:Токио аялах эрх ・1-р байр:6,000,000 MNT ・2-р байр:4,000,000 MNT ・3 -р байр:2,000,000 MNT ・Mobicom нэрэмжит шагнал:M-Office ашиглах эрх ・НБИГ-ын шагнал:Innovation HUB-г ашиглах эрх |
Тэргүүн байранд орсон багууд
Шагнал | Багийн нэр (Сургуулийн нэр) | Бүтээлийн танилцуулга |
GMO нэрэмжит шагнал | Problem solving (ҮБХИС) | Хэрэглэгдэхгүй эд зүйлээ хаяхгүйгээр гарын доорх материалаар дахин ашиглах аргыг санал болгох платформ. |
1-р байр | Ger team (ШУТИС-МХТС) | Аялал жуулчлал, амралтын газрын салбарыг дижиталжуулсан хялбар захиалгын шийдлийг санал болгох платформ. |
2-р байр | CureAI Solutions (Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль ) | AI технологид суурилсан амьсгал болон ханиалгын чимээгээр уушгины хатгалгаа илрүүлэх аппликешн. |
3-р байр | AERW (Хоккайдогийн их сургууль) | Уурхайн бохир усыг цэвэршүүлэх явцад хяналтын технологи ашиглан нүүрстөрөгчийн хийн нөхөх систем |
Mobicom нэрэмжит шагнал | Team Anvjin (ШУТИС-МХТС) | Хиймэл оюун ухаан ашиглан боломжтой тухайн өдрийн хувцасны оюун ухаан заж өгөх платформ |
HUB шагнал | Psychic Worms (ШУТИС-МХТС) | Гэр ахуйн тавилга үйлдвэрлэгч, импортлогчдийн нэгдсэн худалдааны AR аппликешн. |
HUB шагнал | New AI (Шинэ Монгол Технологийн Коллеж) | AI ашиглан хууль зүйн зөвлөгөө өгөх, мөн хэрэглэгчдийг хуульч нартай шууд холбох хосолсон платформ. |
Оролцогч багууд
Багийн нэр (Сургуулийн нэр) *Дараалал хамаарахгүй | Бүтээлийн танилцуулга |
Axleth(Санхүү Эдийн Засгийн Их Сургууль) | Сэтгүүлчид, судлаачид гэх мэт мэдлэгт суурилсан ажилтнуудад мэдээллийг цуглуулах, шинжлэх, тайлагнах ажлыг хялбарчлах AI платформ. |
Mugen (Empasoft Технологийн сургууль) | Өөрт байгаа материал болон идэхийг хүсч буй хоолны төрлийг оруулахад AI-аар мэню санал болгох аппликешн. |
Digi Bee (Монгол Коосэн Технологийн Коллеж) | Хуучин, хэрэглэхээ больсон ном болон түүнийг хайж буй 2 хүнийг холбох худалдааны аппликешн. |
Sync (Санхүү Эдийн Засгийн Их Сургууль) | Тендерийн захиалагч тал болон гүйцэтгэгч талыг холбох нэгдсэн платформ. |
Ezo worm (Хоккайдогийн их сургууль) | Шавж( гурилан хорхой)-г ашиглан загас, амьтдын тэжээлийг хөгжүүлэх технологи |
Temuulel (Эрдэнэт Цогцолбор Дээд сургууль) | Ultra Violet C буюу хэт ягаан туяа ашиглан эд материал дахь нян бактерийг ДНХ түвшин хүртэл устгах төхөөрөмж болон систем. |
Michi (Хоккайдогийн их сургууль) | Мод ашиглан барууны архины торхыг DX ашиглан хөгжүүлэх систем. |
HackIT (Томүжин Алтернатив сургууль) | Хэрэглэгчийн орлого зарлагын мэдээллийг AI ашиглан боловсруулж санхүүгийн зөвөлгөө өгөх систем. |
Groot (ШУТИС-Коосэн Технологийн коллеж) | Ухаалаг тасалгааны цэцэг усалгааны сав болон хяналтын аппликешн. |
HackIT (Томүжин Алтернатив сургууль) | Хэрэглэгчийн орлого зарлагын мэдээллийг AI ашиглан боловсруулж санхүүгийн зөвөлгөө өгөх систем. |